СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-16

Г.Ганболд: Нүүрс, Хөгжлийн банкны сонсголын үр дүнд ямар хэмжээний хөрөнгө хураасныг иргэд асууж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
5 сарын өмнө

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Г.Ганболд дараах байр суурийг илэрхийлж, холбогдох албаныхнаас асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гээд зузаан ном байна. Энэ дотор харах юм бол дийлэнх нь байгууллагын төлөвлөгөөнд тусгаад явчихаар юм байна. Парламентаас ийм жижигхэн төлөвлөгөө батлана гэж байхгүй ээ. Үнэхээр та бүхэн авлигатай тэмцэх, авлигын индекс 121 рүү ортлоо буурсан юм бол үндсэн таван шалтгаанаа гарга. Шүгэл үлээгчийн тухай хууль гэдэг ч юм уу, ийм ийм хууль батал гэдэг юмнуудаа гарга.

Хоёрдугаарт, хөдөө явж байхад сонсголын үр дүнг иргэд асар их нэхэж байна. Баахан сонсголууд болдог. Нүүрсний, Хөгжлийн банкны, эмийн сонсголууд.  Ар араасаа баахан сонсголууд явж байна. Үүний үр дүнг асар их нэхэж байна. Хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсчихээд байгаа юм. Үүнийг иргэд асууж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.