АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж тэргүүтэй төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөллийг 2024 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзав.

large 6644811deb5a6a60df09d99a

Уулзалтын эхэнд Монгол Улсын мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, өнгөрсөн зудын гамшиг болон 2024 оноос хэрэгжиж эхэлсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл өгч, Монгол Улс АНУ-ын хооронд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд 2024 оны 10 дугаар сард АНУ-ын аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад ирүүлэх талаар санал солилцлоо.

large 66448136eb5a6a60df09d99f

Мөн төлөөлөгчид АНУ-аас Монгол Улсад малын нэмэлт тэжээл болон хүнсний бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлж, АНУ-ын хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллахад бэлэн байгааг онцлов.

large 66448142eb5a6a60df09d9a4

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.