Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суралцах сурагчдыг сонгон шалгаруулах “Нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх тухай” ажлын хэсгийг байгуулсан.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн хот нийтийн аж ахуйн салбарт тогтвор, суурьшилтай ажиллаж буй албан хаагчдын 18-22 насны хүүхдүүдийн судалгааг авч, сонгон шалгаруулалтын хүрээнд ганцаарчилсан ярилцлагыг тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн юм.

6643260380ae7649f2a46b08

Сонгогдсон хүүхдүүд эх орондоо 11 сар герман хэлний бэлтгэлд хамрагдах юм. Хэлний шалгалтдаа тэнцсэн тохиолдолд Герман Улсад дараах нарийн мэргэжлээр 3 жил суралцана.

  1. Метроны засварчин
  2. Нийтийн тээврийн инженер, засварчин
  3. Дулааны слесарь
  4. Цахилгаанчин
  5. Агуулах, ложистикийн мэргэжилтэн
  6. Үйлдвэрийн механикжуулалт, Мехатроник,
  7. Гүний барилга байгууламжийн инженер, мэргэжилтэн
  8. Металл
  9. Хүнсний технологич
  10. Систем, интеграцчлал мэдээллийн технолгийн мэргэжилтэн
  11. Бетон ба төмөр бетоны мэргэжилтэн
  12. Токерчин
  13. Цэцэрлэгжүүлэлт, ландшафт

6643263a80ae7649f2a46b09

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.