СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-14

Завхан аймагт шинэ хоршоог идэвхжүүлэх ээлжит хурал боллоо

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
11 сарын өмнө

Монгол Улсын Засгийн Газраас орон даяар хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг Завхан аймгийн малчид ихээхэн дэмжиж, идэвхитэй хамрагдсаар байна. Түүний нэг жишээ Тосонцэнгэл сумынхан “Шинэ хоршоо” хөдөлгөөний улсын хэмжээний анхны санхүүжилт болох 120 сая төгрөгийг гардан аваад байгаа.

Завхан аймаг бол мал аж ахуйн бүс нутаг учир малчдад шинэ боломж олгож буй энэ хөдөлгөөнд идэвхитэй хамрагдаж, үр дүнд хүрэх бололцоотой юм.

Тиймээс аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил, “Шинэ Хоршоо” хөдөлгөөний Завхан аймгийг хариуцсан зохицуулагч Н.Эрдэнэбаяр, Б.Гүрсоронзон, аймгийн Улсын бүртгэл, Газрын албаны дарга нар,Төрийн банкны удирдлагуудын хамт сумдын Засаг дарга нартай цахимаар холбогдож, хоршооны талаарх мэдээллийг өгч, асуусан асуултуудад тодорхой хариултуудыг өглөө.

Сум бүрт уг хөдөлгөөний сургагч багш нар ажиллаж байгаа ба малчид нэгдэн нийлж, хоршоод байгуулсаар байна. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст нэг сумаас өдөрт 5-10 хоршоо шинээр байгуулахаар нэр, тамга тэмдэг, бүртгэлийн гэрчилгээ авах хүсэлт ирж, 1-2 хоногийн дотор шийдвэрлүүлж байна.

Малчид ган зудын эрсдэлийг нэгдэн нийлж байж хохирол багатай давж чадах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, малаас авах ашиг шимээ нэмэгдүүлэх, улмаар өрхийн орлогоо өсгөх боломжийг “Шинэ хоршоо” хөдөлгөөн нээж өгч байгаад талархалтай хандаж, идэвхитэй оролцож байгааг сумын Засаг дарга нар хэлж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.