УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Өмнөговь аймаг дахь Хүлэмжийн аж ахуйн цогцолборын талбайд зочиллоо

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүний хувиар Өмнөговь аймаг дахь Хүлэмжийн аж ахуйн цогцолборын талбайд зочиллоо.

Мөн НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөл тус Хүлэмжийн аж ахуйн цогцолборын талбайг үзэж, сонирхлоо. 

Тус хүлэмжид бөөрөлзгөнө, интоор, гүзээлзгэнэ, усан үзэм, тарвас, помидор, өргөст хэмх, хоёр төрлийн чавга, сонгино, алимны мод зэргийг тарьж ургуулж байна.

УИХ-ын  Б.Саранчимэг "Говь нутагт ногоо тарьж ургуулна гэдэг маш их хөдөлмөр байдаг. Хүлэмжийн аж ахуйн агрономич Д.Загдрагчаа болон түүний хамтран зүтгэж буй залуусаар үнэхээр бахархаж байна. Долоон жилийн хугацаанд маш их туршлага хуримтлуулжээ. Энэ туршлагаас олон зүйлийг сурч мэдэж болохоор байгаа юм. Нутгийн иргэдийн хүнсний ногооны хэрэгцээг хангахад цаашид говийн брэнд бүтээгдэхүүн хийхэд хувь нэмрээ оруулж байгаад баяр хүргэе. Төслийн зүгээс техникийн туслалцаа өгч дэмжиж ажиллахаар боллоо" гэв. 

0d83f885 66f5 4293 b28d df501fb896b5

9b1efc8b bc71 4e2a 89af 25aa6fad36ab

89d1e386 bab2 46ae 9559 c106b672655b21e44ee9 5020 4d79 9d56 99b6a4fa0fb9

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.