Орон сууцны зориулалтаар олгосон газрыг зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэг барихаар төлөвлөж байна

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ 2021 онд ажилчдын орон сууц барих зориулалтаар 836 м2 газар эзэмшиж, барилгын компанитай гэрээлжээ.

Харин тус хорооны оршин суугчдын зүгээс орон сууцны зориулалтаар олгосон газрыг цуцалж, цэцэрлэг барих саналыг нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг тус хорооны оршин суугчидтай уулзлаа.

6643022880ae7649f2a46aff

Энэ үеэр тэрбээр “Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоот үйлдвэрийн газар өөрийн эзэмшил газраа бусдад ашиглуулж барилга барих нь хуулиар хориотой. Иймээс газар эзэмшигч ААН болон барилгын компанийн төлөөлөлтэй уулзаж газар эзэмших эрхийг цуцлах талаар ярилцсан. Тус газарт оршин суугчдын саналыг үндэслэж цэцэрлэг, ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэхээр холбогдох ажлыг зохион байгуулж байна” гэдгийг хэллээ.

6643023680ae7649f2a46b001

6643023e80ae7649f2a46b01

6643025380ae7649f2a46b03

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.