СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-14

"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын 98 гэрчийг дуудна

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо өнөөдөр хуралдаж, мэдээлэл хийв. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Хуралдаанаар нэгдүгээрт түр хорооноос зохион байгуулах сонсголыг тавдугаар сарын 21,22-нд хийхээр болов. Хоёрдугаарт, нотлон шинжлэх дарааллыг баталсан. Гуравдугаарт сонсголд гэрчээр дуудах албан тушаалтан зохих иргэдийн нэрсийг баталлаа. Тус сонсголд 98 гэрч дуудагдана.  

Тус сонсголд гэрчээр дуудагдах нэрсийг дурдвал: 

-Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
-Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга асан Ц.Батгэрэл,
-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар,
-Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн асуудлыг хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн,  
-Нийслэлийн Засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,  
-НЗДТГ-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан И.Баатархүү,  
-НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд,
-НЗДТГ-ын Санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Наранбаатар,
-НЗДТГ-ын Хууль, эрх зүй хэлтсийн даргын албан үүрэг гүйцэтгэгч асан Д.Содбаяр                        -Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын үүргийг түр орлогч Ч.Сайханбаяр,
-Нийслэлийн Нийтийн Тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар,
-Нийслэлийн Нийтийн тээврийн албаны даргын түр орлон гүйцэтгэгч асан Д.Энхсайхан,
-"Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ц.Болортуяа гэх мэт албан тушаалтан эрх бүхийн хүмүүсийг гэрчээр дуудахаар товлосон гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.