БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлдэж эхэллээ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилт дэвшүүлсэн. 2024 онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлж, шинээр агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, шууд нислэгийн давтамж, тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Улаанбаатар-Сөүл чиглэлд долоо хоногт 27, Сөүл-Улаанбаатар чиглэлд 22, Улаанбаатар-Бусан чиглэлд долоо хоногт 5, Улаанбаатараас Муан, Дэгү, Чонжу чиглэлд долоо хоногт 15 хүртэлх давтамжтай, суудлын хязгаарлалтгүй нислэг үйлдэнэ.

БНСУ-ын “Жин Эйр” агаарын тээвэрлэгч компани нь МУАН-УЛААНБААТАР-МУАН чиглэлд 2024 оны есдүгээр сар хүртэл хугацаанд долоо хоногийн лхагва, бямба гараг бүр нислэг үйлдэнэ.

Муан олон улсын нисэх буудлаас орон нутгийн цагаар 21:30 цагт онгоц хөөрч, 00:30 цагт Улаанбаатарт буух ба 01:30 цагт Улаанбаатараас хөөрч, 05:50 цагт Муанд бууна.

441523865 789308766629406 5174413144480024655 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.