УИХ-ын гишүүн Г.Ганболд Баянхонгор аймагт ажиллалаа

УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Өлзийт, Баацагаан сумдын иргэдтэй парламентын бодлого, үйл ажиллагааны талаар нээлттэй санал солилцлоо.

Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Г.Ганболд, Д.Тогтохсүрэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон албаны хүмүүс оролцсон байна. Төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлсэн нь залуучууд сумандаа тогтвортой ажиллах чухал хөшүүрэг болж буйг иргэд онцолсон юм.

Иргэд сумандаа тав тухтай амьдрах боломж бүрдэж, цалин, тэтгэвэр нэмэгдэж, хаалттай байсан асуудлууд нийгэмд ил тод болсон хэмээн сайшаасан байна. Цаашид хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлогыг тасралтгүй хэрэгжүүлэх нь чухал гэв. 

441323043 999638101528878 1881701744811566759 n

441936260 999637714862250 1352012448571635070 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.