СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-10

🔴Д.Энхтуяа: Монгол Улсын эрх чөлөөний индекс 30 байраар ухарсан

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

Ардчилсан хүчний холбооны IV их хурал үргэлжилж байна.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа:

-Ардчилсан хүчний холбоо 2009 онд байгуулагдсан. Энэ жил 15 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ардчилсан хүчний холбооны IV их хурал нь УИХ-ын сонгуультай холбогдож, бид нар хурлынхаа үр дүнд нэг тунхаг бичиг болон тогтоолуудыг батлахаар хуралдаж байна.

Өнөөдрийн IV их хуралд Монгол Улсын өнцөг булан бүрээс Ардчилсан намын гишүүд дэмжигчид, мөн Ардчилсан хүчний холбооны салбар зөвлөлийн 400 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсад бизнесийн эрх чөлөө, Тусгаар тогтнолын эрх чөлөө, Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэх мэт индексүүд 30 байраар ухарсан байгаа. Тиймээс ардчиллын үнэт зүйлийг тээж явдаг Ардчилсан хүчний холбоо ээлжит бус хурлаа зарлан хуралдуулж байна. 

Ардчилсан хүчний холбоо сонгуультай холбоотой асуудлаар Ардчилсан намынхаа төв удирдлагад тогтоол шийдвэрээ гаргаж хүргүүлнэ. Мөн тус холбоо 2024 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааг өндөр хэмжээнд дэмжин ажиллана. Ардчилсан намаас нэр дэвшигчдийг ямар шалгуураар дэвшүүлэх талаар үзэл бодлоо илэрхийлж байна гэлээ. 

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ:

-Бид өнгөрсөн 15 жилийнхээ түүхэн үйл явдал, оролцоо, үр дүнг нэгдүгээрт нэгтгэж дүгнэж байна. Хоёрдугаарт өнөөдрийн IV их хурлын гол ач холбогдол бол туйлийн хариуцлагатай улс төрийн сонголтын өмнө ардчилсан хүчний холбоо хурлаа хийж байгаа нь нэлээд онцлог болж байна.

Эрх чөлөөний үзэл санаа, хувь хүний эрх, хувийн өмчийг дээдэлсэн үнэт зүйлийн хувийг тээгчийн хувьд улс төрийн тавцан дээр эрх чөлөөг эрхэмлэж, үнэ цэнийг баталгаажуулж явдаг төрийн хүчний хувьд ардчилсан намыг дэмжиж хамтарч ажилладаг.

Хамгийн гол нь ардчилсан намын үнэт зүйлс, үзэл санааг баримтлах, гол санаа болон эрх чөлөөний үзэл санааг суулгах ажил дээр ардчилсан намд байгаа бүх гишүүдээрээ дамжуулж маш том хувь нэмэр оруулж ажилласан. Ингэсний үр дүнд өнөөдөр монголд байгаа улс төрийн 37 намаас анх удаа ардчилсан нам улсын дээд шүүхэд бүртгэлтэй байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.