БИЧЛЭГ: Таван булын гэмтэлтэй машиныг жолоочийн зөвшөөрөлтэйгөөр ачжээ

“Приус-20” маркийн автомашиныг ачигч хөндлөн байдлаар зөөвөрлөсөн бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.

Мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгахад “Приус-20” маркийн автомашин хөдөлгөөнд оролцох үед 5 бул мултарч, улмаар автомашины жолооч нь ачилтын байгууллагад хандаж, зам чөлөөлөх арга хэмжээг авхуулсан гэх нөхцөл байдал тогтоогджээ.

Тээврийн хэрэгслийн техникийн байдлаас шалтгаалсан, зайлшгүй зогсолт хийх тохиолдол гарч, жолоочийн хүсэлтээр зорчих хэсгийг чөлөөлөх арга хэмжээ авагдсан байх тул аливаа асуудлыг нэг талаас харж, холбогдогч нарын нэр хүнд, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх, үзэл бодлоо илэрхийлж дүгнэлт хийхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.