СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-10

БНСУ-д ажиллаж амьдардаг иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахыг хүсэв

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 долоо хоногийн өмнө

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Консулын асуудал, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ерөнхий захирал Юүн Жү Соктой 2024 оны тавдугаар сарын 10-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаатай байгууллагууд, тэдгээрийн хамтран ажилладаг хүрээ, үйл ажиллагаануудын талаар мэдээлэл өгсөнөөс гадна Монгол Улсад ирж буй гадны зочид, жуулчид, тэр дундаа БНСУ-ын жуулчдын амь нас, аюулгүй байдлыг авран хамгаалах, шаардлагатай үед яаралтай тусламж үзүүлэхэд анхаарч ажилладагаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор сүүлийн хоёр жилд БНСУ-аас Монгол Улсад аялах жуулчдын тоо нэмэгдэж байгааг талууд анхаарч, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхад анхаарал хандуулж сэрэмжлүүлэг хүргэдэг талаар талууд мөн санал солилцлоо.

Мөн БНСУ-д ажиллаж амьдардаг манай улсын олон тооны иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, шаардлагатай үед түргэн шуурхай тусламж үйлчилгээг үзүүлж байхыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүсэв гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.