СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутаг болон Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +7...+12 градус, Алтайн өвөр говиор +23...+28 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө +9...+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө +8...+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна. 

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.