Зам тээврийн салбар энэ оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 10.5 сая тонн ачаа тээвэрлэсэн талаар Зам, тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 25.7%-аар өссөн байна. Харин өссөн дүнгээр буюу эхний дөрөвдүгээр сард 38.9 сая тонн ачаа тээсэн нь өмнөх онтой харьцуулахад 20.9%-аар нэмэгджээ.
Бүх төрлийн тээврээр 2024 оны дөрөвдүгээр сард 14.2 сая зорчигч (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.6%-аар өссөн бол оны эхнээс өссөн дүнгээр 48.9 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 3.7%-аар өссөн нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
2024 оны дөрөвдүгээр сард:
Мөн Монгол Улсын авто замын боомтоор нийт 73.198 ачаатай тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна.
Үүнээс 11.222 тээврийн хэрэгсэл орсон нь өмнөх оны мөн үеэс 31.1%-аар, 61976 тээврийн хэрэгсэл гарсан нь өмнөх оны мөн үеэс 5.6%-аар тус тус өссөн дүнтэй байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.