СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-08

🔴LIVE: “S’Outlets” дэлгүүрийн таван давхар барилгыг нурааж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Тусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн таван давхар барилгыг нурааж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-"S' Outlets" дэлгүүрийн таван давхар барилгыг нураах ажлыг өнөөдөр хийж байна. Өчигдөр аж ахуй нэгжтэй нь тохиролцсон. Албадан буулгах захирамж гарсан.

Туул гол, Дунд гол, Сэлбэ голын сав дагуу хууль зөрчиж баригдсан объектуудын эздэд хандаж хэлэхэд хур бороо ихтэй байгаа сүүлийн жилүүдэд нийслэлээс тавьж байгаа үерийн уснаас хамгаалах ажилд хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллахыг хүсэж байна.

Үеэр усны аюул байгалийн гамшиг нь маш ноцтой аюул хохирол дагуулдаг учраас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлууд дээр хүндэтгэлтэй цаг алдалгүй ажиллах шаардлагыг тавьж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.189.189

Өвлийн хүйтэнд урт цагааныг нурааж олон хүнийг ажилгүй болгочихоод бараг л 3 сараас ногоон байгууламж барина гэж сүржигнээд байсан. Одоо болтол хийсэн юм ч алга, хажуугаар нь явахад өмхий үнэртээд ил жорлон л болсон юм шиг ээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.