О.Хангай: Допинг хэрэглэсэн нөхөд шиг байсан бол ичээд гэрээсээ ч гарахгүй VS М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье, би даая

Монгол түмний баяр цэнгэл наадмын бэлгэдэл болсон хүчит бөхчүүдийн допингийн асуудал маргаан дагуулсан хэвээр байна. Улсын аварга О.Хангай өөрийн цахим хуудсаараа дамжуулан"Допинг хэрэглэж бусдын боломжийг хулгайлсан нөхдийн ичих булчирхай нь алга болчихдог юм биш үү? Би та нарын оронд байсан бол ичээд гэрээсээ ч гарахгүй байсан байх" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн нь допингийн асуудалд холбогдоод байгаа Улсын арслан М.Бадарчийн эгдүүцлийг төрүүлжээ. Ингээд тэдний сошиал сөргөлдөөн олон нийтийг талцуулаад байна. Бид тус хоёр бөхийн өөрсдийн байр суурийг олон нийтийн сүлжээнд хүргэснийг хүргэж байна. 

Улсын аварга О.Хангай:

-? Би та нарын оронд байсан бол ичээд гэрээсээ ч гарахгүй байсан байх

Улсын арслан М.Бадарч: 

- шүү дээ. Үсний хуйх, хурууны хумсаар шинжилгээ авна шүүдээ.

ВАДА-гийн дүрмээр нэг тамирчны шээс 10 жил хадгалагддаг.

Мөн шээс солих гэж байсныг би харсан гээд чи хэлсэн, хэн гэдэг бөх шээсээ солих гэж байсныг яагаад хэлэхгүй байгаа бэ. Ард түмэнд баатар болох гэж поопроод яах вэ дээ.

Улсын аварга О.Хангай:

-2017 оноос хойш улсын баяр наадамд 3 удаа, явцын шинжилгээнд 3 удаа, өөрийн хүсэлтээр 1 удаа нийт 7-н удаа допингийн шинжилгээ өгчээ. 2023 оны улсын наадмын шинжилгээ МҮБХ-нд ирээгүй учир 6-н шинжилгээний хариуг зургаар орууллаа.


2021 оны 3 сарын 31-нд харцага цолтой бөхчүүдийн шоу барилдааны үеэр бусад харцага цолтой бөхчүүдээ уриалан хэний ч албан шахалтгүйгээр өөрсдийн хүсэлтээр, санхүү мөнгөө босгон допингийн шинжилгээ өгөхөөр очсон боловч таниас Ковид илэрсэн байна гээд тусгаарлалтад орсон.

юм. Үнэнч шударгаар барилдаж байгаа бусад бөхчүүдээ шинжилгээний хариугаа МҮБХ-с авч олон нийтийн хардлага, эргэлзээг тайлахыг уриалж байна.

Улсын арслан М.Бадарч: 

-

Ковид илэрсэн гээд байгаа чинь өдрийн 15 цагт допингийн шинжилгээ өгч байхад зүгээр байсан, ковид туссан гээд байгаа чинь хариу нь оройны 20:30 минутад гарсан байна лээ, энэ бол дүрмээрээ допингийн зөрчил шүү дээ гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.