СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн III хороонд ажиллажээ.

Тус хороонд үйл ажиллагаа явуулж буй “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил хоёр жил гаруй хугацаанд гацсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон. Энэ хүрээнд

Тус замыг ашиглалтад оруулснаар Нарны замын болон Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Үүний нэг болох “Гермес” төвийн урд талын нүхэн гарцтай уг замыг холбоно. Өөрөөр хэлбэл, хотын хэвтээ тэнхлэгийн замуудыг холбох холбоос зам гэж болно. Мөн Улаанбаатар хотын нийт авто замын 70 хувь орчим нь элэгдэлд орж, стандарт хангахгүй болсон учраас шат дараатай засаж, шинэчилж байна. Үндэсний их баяр наадмаас өмнө замын засвар, шинэчлэлийн ажлыг бүрэн дуусгана. ААН-үүдэд хандаж хэлэхэд нийтийн эрх ашиг нэгдүгээрт байх ёстой, мөн шүүхийн шийдвэрийг хүндэлж ажиллах хэрэгтэй. Бид хууль бусаар хувийн өмчид халдаагүй гэдгийг дахин хэлье” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.