Бүх хүүхдийн тоглоомын талбайг стандартад нийцүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангуулах, стандартад нийцүүлэхийг үүрэг болгосон албан бичгийг бүх дүүргийн Засаг дарга нарт хүргүүлжээ.

Тэрбээр энэ тухайгаа "Улаанбаатар хотод 1553 тоглоомын талбай байгаа. Үүний 54 хувийг СӨХ, 18 хувийг ДЗДТГ, хот тохижилтын газар, 28 хувийг орон сууцны төсөл хэрэгжүүлсэн ААН хариуцан, засвар арчлалт хийж, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж байна" хэмээн мэдээлжээ.

О.Номинчимэгийн хувьд Нийслэл дэх стандарт хангаагүй хүүхдийн тоглоомын талбайд биечлэн ажиллаж, холбогдох албаны хүмүүст шуурхай үүрэг чиглэл өгөн ажилласаар буй.

Хүүхдийн тоглоомын талбайн засвар арчлалт хариуцсан субъект нь үүргээ ухамсарлаж ажилладаггүй нь асуудал болсоор ирснийг О.Номинчимэг хөндөж байгаа юм.

440469580 457773736718773 5027213352988770818 n 731x1024

441218402 457773743385439 8212458470444228984 n 722x1024

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.