СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тагнуулч Д.Цогтбаатарын ярилцлагад дурдагдсан ноцтой 13 үг

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 сарын өмнө

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны даргаар хоёронтоо ажиллаж байсан Д.Цогтбаатар өчигдөр ТВ-9 телевизээр Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын үүсгэсэн хэлмэгдүүлэлтийн хонгил хэрхэн ажилладгийг дэлгэрэнгүй ярьж өглөө. Түүний ярилцлагад дурдагдсан ноцтой 13 үгийг танд дахин сануулъя. 

1. 2012 онд БНСУ-ын иргэн Ү Тэ Гуан гэдэг хүнээс 19 хуудас өргөдөл ирсэн. Өргөдөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, БНСУ-д суух Элчин сайдын үүргийг түр гүйцэтгэгч Ж.Сүхээ нарт (Ж.Сүхээд бэлнээр) эхлээд 3.7 сая, дараа нь 750 мянган ам.доллараа өгч залилуулсан. Үүнээс 1 сая долларыг нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэглэнэ гэж авсан гэсэн байсан.  

2. Би хуулийн харьяаллын дагуу өргөдлийг АТГ-т буюу АТГ-ын дэд дарга бөгөөд Гүйцэтгэх ажиллагаа, мөрдөн шалгах асуудал эрхэлсэн дарга Батаагийн Хурцад шилжүүлсэн. Энэ хүмүүс өргөдлийг шалгах нь байтугай шилжүүлсэн намайг "улсын нууц задруулсан" хэмээн таван жилийн хорих ял оноосон.

Авлигын хуулийн 8.1-д “Аливаа төрийн албан хаагч ажил үүргээ биелүүлж явахдаа мэдсэн авлигын талаарх мэдээллийг нэн даруй мэдээлэх үүрэгтэй”, 8.2-т “Мэдээлэхгүй бол сахилгын арга хэмжээ авна” гэсэн байдаг.

3. Ү Тэ Гуан гэдэг хүн Монголд буян үйл ажиллагаа эрхэлж байсан хүн шиг байгаа юм. Түүн дээр П.Цагаан, Ж.Сүхээ нар очоод ""Сиеменс” компанийн 10 сая доллараар авахаар сонирхоод байгаа алтны ордыг таван саяд өгье өө, монголын ард түмний төлөө хийсэн сайн үйлийн чинь хариу бэлэг болог" хэмээн хэлсэн байдаг. Гэвч энэ ордод нь хайгуул хийтэл ямар ч алт гараагүй.

4. Ү Тэ Гуан гэдэг хүний хувьд хандаагүй, яваагүй газар байхгүй. Мөрдөн байцаах албан дээр овоо шалгаад, Нийслэлийн прокурор дээр очихоор “Бизнесийн эрсдэлийн асуудал байсан байна аа. Лиценз авахдаа байна, байхгүй гэдэг эрсдэлээ өөрөө үүрэх ёстой шүү дээ” гээд хэргийг нь хаасан байдаг.

5. Надад холбогдуулсан хэрэг Б.Хурцын хувийн өш хонзонгоос үүдсэн. 2005 онд би Б.Хурцтай Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-т ажиллаж байсан. Тэр үед Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болоод, Б.Билэгтийг ТЕГ-ын дарга болгосон. Жирийн ажилтан байсан Б.Хурцыг Сөрөх тагнуулын газрын дарга болгосон. Би доор нь хэлтсийн даргаар ажиллаж байсан.

Тэр үед “Гааль”-ийн Б.Баатар гэдэг хүний хэргийг Тагнуулын байгууллага шалгаж байсан. Энэ хүрээнд Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын гаалийн ажилтан Амгаланбаатар гэдэг хүн 20 тонн ноолуур хууль бусаар давуулсан хэрэгтээ шалгуулж байсан. Энэ хэргээ аргалуулахын тулд Б.Хурцад 50 сая төгрөг (2005 онд) өгсөн байдаг. Энэ мөнгийг миний удирдлаган дор ажиллаж байсан хүнийг явуулаад авахуулсан байдаг. Амгаланбаатарын хэрэг прокурор руу шилжих үед би Б.Хурцад “50 сая төгрөгөө яах юм бэ? Гэмгүй ажилтныг энэ хэрэгтээ яагаад холбогдуулчихаж байгаа юм бэ?!” гэж шаардлага тавьж, үл ойлголцол үүссэн. Удалгүй Ерөнхий сайд, ТЕГ-ын дарга нар солигдсон. ТЕГ-ын Дотоод хяналтын байгууллага шалгаад, улмаар АТГ Б.Хурцыг яллагдагчаар татсан. 2006 оны Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Б.Хурц хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөөд, өршөөлд хамрагдсан байдаг.

6. Намайг 2013 онд хоригдсоны дараа жил эхнэр маань ЕТГ-т хандсан байдаг юм. "Би Цогтбаатарын эхнэр байна аа. Нөхөр маань хилс хэрэгт хоригдоод байна" гэж. Гэтэл маргааш нь намайг 461-р ангиас хөл, гарыг минь гавлаад, ямар ч пааргүй, сандалгүй Фургон машинд авч явсан. Би өнгөрсөн жилийнх нь 4 сарын 4-нд гэрийнхээ таавчиктай, нимгэн цамцтайгаа баригдаад явсан, 1 сар буюу хөхөө өвлийн хүйтэнд Фургонд өмсөж гарсан хувцастайгаа явж байгаа юм. Би хүрэх газартаа осгоод, ухаан алдаад очсон. Өнгөрсөн хугацаанд гэрээс дулаан хувцас авчруулаагүй, эмнэлгийн үзлэгт оруулаагүй.

Ирээд би ХЭҮК-т хандсан. ХЭҮК харин хүний эрх зөрчигдсөн гэдгийг тогтоосон байдаг.

7. Намайг найман төрлийн, найман зүйл ангиар буруутгаж хорьсон. Тэр дотор нь хүний амь насыг онц хэрцгийгээр, бүлэглэсэн хөнөөсөн гэдэг зүйл анги хүртэл байсан.

ХБНГУ-ын иргэн 2004 онд Монгол Улсад хууль бусаар, их хэмжээний мөнгөтэй орж ирээд, тэр оныхоо сүүлд цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа оргон зайлаад алга болчихсон байдаг юм. Намайг энэ герман хүнийг алаад, банканд байсан 1 сая долларыг нь авсан, машиныг нь унаад, 9911-тэй дугаарыг нь бариад явж байсан гэж буруутгасан. Энэ талаар хэвлэл дээр нэлээд мэдээлэл тухайн үед тавигдаж байсан.

Би 2004 оны намраас 2005 оны 8 сар хүртэл ОХУ-д гэр бүлийн хамт ажиллаж, амьдарч байсан. Би “ОХУ-д нэг жил амьдрахдаа би яаж энэ хүнийг алсан байх юм бэ? Надад алуулсан гээд байгаа хүний чинь цогцос нь хаана байгаа юм бэ?” гэж асууж байсан. Энэ хэрэг хэдийгээр прокурор дээр хэрэгсэхгүй болсон ч гэлээ, хамгийн харамсалтай нь намайг Авдрантад хоригдож байхад 2015 онд нөгөө герман хүн маань “Голомт” хотхонд нуугдаж байгаад, эмнэлгийн тусламж авах гээд ил гараад ирээд баригдсан байдаг юм. 2005 онд надад алуулсан хүн шүү дээ.   

8. Би хоригдож байх хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ТЕГ-ын дарга, ҮАБЗ-ийн тусгай хяналтын дэд хороонд хандсан. Энэ бүхэн маань ямар ч үр дүнд хүрээгүй. Хорихоос илгээсэн захиа маань замаасаа алга болоод, сонин хэвлэл дээр тавигдчихсан байдаг байсан. Тэгээд намайг “олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл тараасан” гээд, гурван сарын ял нэмж өгч байх жишээтэй.

9. Төв аймгийн шоронд хоригдож байхад ТЕГ-ын даргаар ажиллаж байсан нэг хүн надтай ирж уулзаад, "Б.Хурцаас уучлал гуйгаад захиа биччих. Би аваачиж өгөөд та хоёрыг эвлэрүүлээд өгье" гэсэн. Надад бичих юм олддоггүй. Би ямар “намайг уучлаарай” гэлтэй биш, буддын үйлийн үрийн сургаалийн талаар бичээд явууллаа. Тэгэнгүүт над дээр “намайг заналхийллээ” гээд эрүүгийн хэрэг үүсгүүлчихэж байгаа юм.

10. Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Монгол Улсын ерөнхийлөгч байсан Б.Энхбаяр, Лүймэдийн Гансүхийг ялласан шүүгч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ намайг ялласан байдаг юм. Сүүлд нь би намайг ялласан шүүгч, прокурортой таараад “Та нар яагаад намайг тэгж байгаа юм бэ?” гэхээр “Дээрээс тэг гэдэг байсан” гэж байгаа юм.

Одоо болтол энэ хүмүүс хариуцлага хүлээгээгүй. Энэ хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээдэггүй юм аа гэхэд, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой шүү дээ.

11. Энэ хүмүүс хонгилын, залхаан цээрлүүлэх өөрсдийн дэг сургуультай болчихсон. Хоригдож байгаа хүнийг төдийгүй гэр бүлийн хүмүүсийг нь хамруулдаг. Намайг Төв аймагт хоригдож байхад эхнэрийг маань эргэж ирэх бүрд нь машины дугуйг нь хагалдаг байсан. Тэгээд, ямар нэг аргаар эрүүгийн хэрэг үүсгэдэг. Тэр хүн ямар буруутай юм бэ? Тэгээд сарын дараа хэрэгсэхгүй болгочихдог.

Лу.Болд гишүүн хэлж байсан шд, “Хүний санаанд багтамгүй зүйл хийдэг” гэж.

12. Ү Тэ Гуаны өргөдөл ямар хүнээр дамжиж Д.Цогтбаатарт ирсэн гэдгийг тогтоохын тулд Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах газрын Тулга гэдэг хүн БНСУ-д очоод, ЭСЯ дээр нөгөө хүнийг дуудаад, өөр хүний албан тушаал дээр халхавчаар ажиллаж байсан тагнуулын ажилтнуудыг бүгдийг нь жагсааж байгаад таниулах ажиллагаа хийсэн байгаа юм. “Таны өргөдөл өгсөн хүн энэ хүмүүс дунд байна уу?” гэж... Нөгөө хүн нь бүүр гайхчихсан, “Бүхэл бүтэн тусгаар улсын тусгай ажилтнуудыг надад танилцуулах хэрэг байдаг юм уу?” гэж байсан гэдэг.  

Ү Тэ Гуан одоо болтол нэг ч төгрөгөө буцаан авч чадаагүй. Хамгийн сонирхолтой нь, Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах газрын Тулга гэдэг хүн сүүлд нь ажлаасаа гарч, өмгөөлөгч болчихсон Ү Тэ Гуаныг өмгөөлөөд явж байвал яах вэ? Өмгөөлж байх явцдаа эрх ашгийг нь баахан хохироочихсон, БНСУ-аас нааш оруулахгүй гээд хилийн хориг тавиулчихсан байвал яах вэ? 

13. Хонгилын технологи сүүлдээ бүр төгөлдөржсөн шүү дээ. Эхлээд хүнийг буруутгахын тулд хэвлэлээр хэн ч биш болгоно. 2013 оноос news.mn сайт дээр намайг идэж уудаг, герман хүнийг буудаж алсан гэж бичиж эхэлсэн. Ингэж иргэдийн сэтгэл зүйг бэлддэг. Дараа нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх ажлыг өндөр түвшинд явуулдаг.

Энэ бол Монголын тагнуул, цагдаагийн арга барил огтоос биш. Үүнийг хаанаас сураад, яаж ийм гайхамшигтайгаар хэрэгжүүлж байна вэ гэдэгт би одоо болтол гайхдаг... 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (14)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ц. Оюун.
2 сарын өмнө
59.153.114.72

Яамарч хэцүү юм. Ёстой гаслахаас өөр хэлэх үг алга даа. Харамсалтай.

Zochin
2 сарын өмнө
202.126.89.198

Yugeed ch bgaambe Ursed chin tiim yum bolj ch magadguisht Amidral bayansht

Эх оронч
2 сарын өмнө
66.181.161.226

Энэ хүнийг цагаатгаж,Хурц тэргүүтэй буруутай этгээдүүдийг шалгаж, яллах хэрэгтэй.Цаашид ийм хэлмэгдүүлэлт гаргахгүй байх нөхцөлийг бий болго. ТЭР Солонгос иргэний гомдолийг барагдуулж, буруутай этгээдүүд болох Элбэгдорж, Цагаан,Пүрэвсүрэнг шүүх хэрэгтэй

Зочин
2 сарын өмнө
202.9.46.219

Элбэгдорж ёстой балагтай хүн юмаа улс эх орныг минь самраад одоо нэг л тансагласан Америкийн хормойн дор ороод нуугдсан хэл амаа билүүдээд сууж байх ичиж амьдраач

Болормаа
2 сарын өмнө
66.181.186.85

Элбэгдорж бол энэ байтугай зүйлийг ямар ч асуудалгүй хийнэ. Өсөхийн өлөн нь арилдаггүй нэг чөтгөр тийрэн байна. Нэг л өдөр үйлийн үрээ эдлэх байх даа

Zochin
2 сарын өмнө
202.126.89.198

Elbegdorj yumuu hajuu hawiinh ni humuus ashig oloh gej iim yum hiidiimuu? Sain sudlah heregtei baihaa

Зочин
2 сарын өмнө
139.5.219.210

Амьдаар нь алдаг юм байна,шударга нь хохирдог муу цаг хэзээ дуусах бол өөрийн биеэр ингэж ил хэлээгүй бол хүмүүс мэдэхгүй

Zochin
2 сарын өмнө
202.126.89.198

Hunii tuhai sonirhood bsan dajgui yriltslagaa ugtsun bnsht

zochin
2 сарын өмнө
178.197.219.176

yanar aimaar humuus bdgiin we. shudargaar ajla hiij yawsan humuus ni ingej hohirch bsn yum bn shu de.

Лут
2 сарын өмнө
66.181.178.161

Одоо эдгээр хүмүүсийг өмгөөлөгч далдагануурууд зөндөө байнаа.Элбэгдоржийг магтаад бичсэн л байна.АН--ыг ч авсалсан шүүдээ. Магнай,Батзандан гэх мэт гэмт хэрэгтнүүдийг элсүүлэн авч албан тушаал өгөөд л.АН муу юмнуудын үүр болсон. Одоо ч гэсэн Бүртгүүлж чадахгүй байгаа Лебартар нам гэгчийг элсүүлээд сууж байх юм. Л. ГАНТӨМӨР!

Зочин
2 сарын өмнө
202.55.188.99

АН г дахиж засаглвал монгол сүйрнэ

Монгол иргэн
2 сарын өмнө
103.212.116.222

Элбэгээ Хамгийн их ардчилал, хүний эрх, шудрага ёс ярьдаг хүн гэтэл жинхэн хониний арсь нөмөрсөн чоно гэж үү?. Монголд шудрага ёс гэж байна уу? Эсвэл энэ хүн худлаа яриад байна уу?

Батаа
2 сарын өмнө
66.181.186.14

түрүүний бөөс толгойд гарна гэдэг нь энэ байхдаа мөрөөрөө ажлаа хийсэн хүмүүсийг хөлдөө чирээд аймшигтай бузар хэрэг үйлджээ. Сайн цаг ирж байгаа нь яамайдаа

Зочин
2 сарын өмнө
139.5.217.72

Энэ хүний ярианд 2 ноцтой зүйл байна. 1. Энэ хүн ярихдаа "...өөр хүний албан тушаал дээр халхавчаар ажиллаж байсан тагнуулын ажилтнуудыг бүгдийг нь жагсааж байгаад таниулах ажиллагаа хийсэн байгаа юм. “Таны өргөдөл өгсөн хүн энэ хүмүүс дунд байна уу?” гэж...". Энэ бол Өмнөт Солонгост дипломат албан тушаалтны халхавч дор 1 биш хэд хэдэн тагнуул байдаг гэдгийг илчичихлээ. 2. "Нөгөө хүн нь бүүр гайхчихсан, “Бүхэл бүтэн тусгаар улсын тусгай ажилтнуудыг надад танилцуулах хэрэг байдаг юм уу?” гэж байсан гэдэг." Энэ чинь тэр солонгос иргэн түүнтэй нүүрэлдсэн хэдэн хүн бүгдээрээ монголын тусгай албаны ажилтан гэдэгийг хаанаас мэдсэн байхав? Ноцтой байгаа биз, бодож гаргалгаа хийх хэрэгтэй!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.