СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-13

Тавантолгой түлш ХХК-аас худалдааны төлөөлөгч нартаа хуулийн чиглэлээр сургалт өглөө

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Тавантолгой түлш ХХК-ийн ‘Чанар, борлуулалтын газрын Борлуулалт, хадгалалтын хэлтсээс Нийслэлийн 7 дүүрэгт шахмал түлшний “Худалдааны төлөөлөгч”-өөр хамтран ажиллаж буй 400 иргэнд хуулийн мэдлэг олгох сургалтыг Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.

Хөтөлбөрийн зорилго нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ААНБ, хуулийн этгээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүлээх нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл олгоход чиглэх юм.

Сургалтаар:
• “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай- Нийслэлийн СХД-ийн Цагдаагийн 3-р хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Ахлах дэслэгч Б. Эрдэнэбат,
• “Хүүхдийн эрхийн тухай хууль” тухай Нийслэлийн СХД-ийн Цагдаагийн 3-р хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Дэслэгч Э. Баярбат,
• “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд Нийслэлийн СХД-ийн Цагдаагийн 3-р хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн , Ахмад Д. Өлзий-Учрал
• Лектор, Гэр бүл судлаач Ж. Баясгалан - Цагийн менежментийг тодорхойлох, стрессийг даван туулах, зохицуулах сэдвээр иргэдэд мэдээлэл өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.