СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-18

Малын сэг зэм устгалын ажлыг ирэх тавдугаар сарын нэгэн гэхэд дуусгахыг үүрэг болгов

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар УОК болон Засгийн газраас Зудын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян танилцуулав.

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг хүргэх, хаагдсан зам давааг нээх, өвс тэжээл хүргэх зэрэг аймаг орон нутгийн Онцгой комиссоос зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Шуурхай бүлгүүдийг Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулж, Засгийн газрын гишүүдээр ахлуулан бүсчилсэн байдлаар 6 чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Шуурхай бүлгүүд өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу

Мөн аймаг, сумын аюулгүй нөөцөд бэлтгэсэн 27 658 тн өвсийг 141 572 өрхөд, 9 915 тн тэжээлийг

Өвөлжилт хаваржилтын хүндрэлээс шалтгаалж

Мөн Засгийн газрын шийдвэрээр Хаваржилт хүндэрсэн 21 аймгийн 100 сумын Засаг даргын тамгын газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглосон автомашиныг олгоод байгаа бол 60 сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэсний дагуу

Мал эмнэлгийн ерөнхий газраас малын сэг зэм устгалын явцын талаар танилцуулсан юм. Үүнээс Сүхбаатар аймагт 1.6 сая, Хэнтийд 904.6 мянга, Архангайд 692.0 мянга, Дорноговьд 542.5 мянга, Төв аймагт 535.4 мянган мал тус тус хорогдоод байгаа нь малын хорогдол хамгийн өндөр байгаа аймгуудын тоонд багтаад байна.

Мал эмнэлгийн ерөнхий газраас бөгөөд уг ажлыг ирэх сарын 1-нд дуусгахыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяад даалгалаа.

Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар энэ оны 1 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас гарсан ослын талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг БХБЯ-аас танилцуулж, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өглөө.

. Мөн тус хэргийг цаашид нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд шийдвэрлэх, Засгийн газраас шийдвэрлэсэн 5 тэрбум төгрөгөөс зарцуулагдаагүй үлдсэн 2.9 тэрбум төгрөгийг нийслэлийн ЗДТГ-т шилжүүлэхийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан үүрэг болголоо.

Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудыг аюулгүй болгох, стандарт норм мөрдүүлэх тал дээр холбогдох яамдууд хамтран ажиллах даалгаврыг өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.