СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

45.3 тэрбумын хохирол учруулсан "Бэлтэс мөрөн" ХХК-ийг маргааш шүүнэ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Шүүхээс хэргийг өмнө нь 2023 оны зургаадугаар сард нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан бөгөөд Хөвсгөл аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны арваннэгдүгээр сард прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Мөн 2024 оны хоёрдугаар сард Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан тул ийнхүү Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцэхээр болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.