147-р сургуулийн есдүгээр ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч цацсан хэрэг гарчээ

Ерөнхий боловсролын 147-р сургууль дээр ахлах ангийн хүүхэд ангидаа нулимс асгаруулагч цацсан хэрэг өнөөдөр гарчээ. Зарим хүүхдүүдэд яаралтай тусламж үзүүлж, 37 хүүхэд ЭХЭМҮТ-д хүргэгджээ. 

Ерөнхий боловсролын 147-р сургуулийн захирал:

-Бид нар мэргэжлийн хүмүүс биш учраас ямар бодис гэдгийг нь мэдэхгүй байна. Мэргэжлийн байгууллагуудад маш хурдан хандсан. Цагдаа, онцгой байдал, боловсролын газар хэлтэс, түргэн тусламж ирсэн.

Яаралтай арга хэмжээ авч аваарын хаалгаа нээж, бүх хүүхдүүддээ гаргаж амжсан. Хоёрдугаар ээлжийн хичээлээ цахимд шилжүүлчихээд байна. 

Багш нь ангиасаа бүх хүүхдүүдээ гаргаж сүү өгч арга хэмжээ авсан. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас шалгалт хийхээр ирсэн байна. Ихэнх сурагчдын нүд хорсож, хоолой загатнасан сөөсөн байдалтай байна" гэв.

ЭХЭМҮТ:

-Ерөнхий боловсролын . Эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлэн усанд оруулж, хордлого тайлах эмчилгээг эхлүүлсэн гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.