СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-15

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 29-нөөс түр зогсооно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс түр зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

Улсын бүртгэлийн байгууллага 2023 оны нэгдүгээр сараас эхлэн энэхүү хаягаар таны оршин суугаа газрын хаягт бүртгэлтэй нийт иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжийг бүрдүүлсэн тул та уг холбоосоор нэвтэрч мэдээллээ нягтлан шалгах боломжтой.

Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй бол “Мэдээлэл зөрүүтэй бол мэдэгдэх” гэсэн товчийг дарж, холбогдох утасны дугаараа оруулснаар санал хүсэлтээ илгээх, эсвэл Улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгжүүдэд биечлэн хандах боломжтой юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.