СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-14

Авто машины жин хэмжигч пүүг суурилуулан даац хэтрэлтэд хяналт тавьж эхэлжээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 долоо хоногийн өмнө

Энэ оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл даац хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоосон.
Үүний хүрээнд Тээврийн цагдаагийн алба, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ хамтран олон улс, улсын чанартай авто зам дагуу төлбөр авах цэгүүдэд авто машины жин хэмжигч пүүг суурилуулан даац хэтрэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Олон улсын стандартад автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх хэмжээг таван тэнхлэгтэй тээврийн хэрэгсэл 40 тонн, 6 болон түүнээс дээш тэнхлэгтэй бол 44 тонноор заасан байдаг.
Цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэссэн үед авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг тул дээрх хугацаанд авто зам хэрэглэгч та бүхнийг даац хэтрүүлэн тээвэр хийхгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна.
Дээрх хугацаанд стандарт шаардлага зөрчсөнөөс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцах бөгөөд авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна. 

Эх сурвалж: ЗТХЯ 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.177.139

шал худлаа.мөнгө аваад бүгдийг явуулж бн.бизнес юм уу хаашаа юм.

С.Баярсайхан
2 долоо хоногийн өмнө
202.126.89.155

Гол жин тонн хэтрүүлдэг гөлтгөнө тээвэрлэдэг хэдэн самосволууд нь зүгээр яваад л байдаг. Тэд чинь 90-100тн ачиж замыг там болгож байгаа шүү дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.