СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-12

Г.Дамдинням: Малчид малын тэжээл тариалах газар эзэмшихийг хүсэж байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 долоо хоногийн өмнө

Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн төслийг өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг дэмжсэн.

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр дээрх хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

-"Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн төслийг дэмжиж байгаа. Манай аав, ээж хоёр 1990 оны эхэнд хөдөө гарч мал маллаж байгаад зуданд өртөж, малгүй болж байсан. Тэр үедээ зээл авч, төлөөр нь төлж, амьдралаа босгож ирж байсан юм аа. Энэ хуулийн үндсэн санаа бол байгалийн хүнд үед давагдашгүй хүчин зүйлийн улмаас малаа алдсан малчдыг өөд нь татах бодлого явж байгаа юм. Тэгэхээр энэ хуулийг дэмжинэ.

Сая Дархан-Уул аймаг болон Сэлэнгэ аймагт би ажиллаж, малчидтай уулзсан. Энэ хуулийн төслийг малчид их сонирхож байна. Хоршоод дээрээ ямар хэлбэрээр зээл өгөх юм бэ. энэ чинь маш хэрэгтэй юм байна шүү гэдэг саналыг их ярьж байна лээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.