Ахлагч нарын тэмцээн ширээний теннисний төрлөөр үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Ахлагч нарын чуулга уулзалт”-ыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ахлагч нарын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг сорих, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор спортын дөрвөн төрлийн тэмцээн явагдаж байгаа юм.

437859057 923998666188253 7125721456790918528 n

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын дунд энэ сарын 4, 5-ны өдөр Сагсан бөмбөгийн, 10-ны өдөр Дартсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бол өнөөдөр (2024.04.12) ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг ийнхүү зохион байгуулж байна.

Энэ удаагийн ширээний теннисний тэмцээнийг Дотоодын цэргийн штабаас хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны зааланд амжилттай үргэлжилж буй.

437869921 923998559521597 2748303467251401069 n

Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний удирдлагыг төлөөлж, ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасан, Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, төрлийн цэргийн командлагч хурандаа Ж.Молорболд нар оролцов.

Уг тэмцээнд Зэвсэгт хүчний ахлагч нарыг төлөөлөн оролцож буй сургагч ахлагч Х.Гантөмөр ахлагчтай баг, тамирчдад спортын өндөр амжилтыг бэлгэдэн ерөөе.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

437045341 923998692854917 4106831239113268976 n

437750085 923998746188245 6722971786416233460 n

437038397 923998836188236 6214833064835381023 n

437951504 923998866188233 96473252305642193 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.