СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-12

Л.Мөнхбаатар: Хууль сурталчлах өдрийг амралтын өдөр болгосон хэмээн буруу ташаа мэдээллийг залруулах нь зүйтэй

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор тус хуулийн төсөлд тусгагдсан 6 дугаар сарын 14-ний өдрийг тэмдэглэлт өдөр болгох агуулгатай холбогдуулан ташаа мэдээлэл гараад байсан. Эл мэдээллийг УИХ-ын дэд дарга, хууль санаачлагч Л.Мөнхбаатар үгүйсгэж, дараах тайлбарыг өглөө.

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар:

-Улсын их хурал хэлэлцэж байгаа зарим нэг хуулийн төслийн талаар иргэд олон нийтийн дундаас буруу ташаа мэдээлэл яваад байгаа учраас үүнийг залруулах нь зүйтэй гэж бодож байна.

Миний хувьд улсын хурлын гишүүнийхээ хувьд нэлээд олон хуулийн төслийг гишүүдийн хамтаар санаачилж өргөн мэдүүлж хэлэлцүүлээд явж байгаа. Монгол Улсын Их хурлын тухай хууль, Их хурлын чуулганы дэгийн хууль, Их хурлын хяналт шалгалтын хууль, Газрын тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлтээр оруулах төслийг санаачилсан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зуравдугаар сарын 14-ний өдрийг шүүхийн өдөр болгох том санаачилгыг гаргаж ирүүлснийг нь Улсын их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил бид хоёр хамтдаа санаачлан өргөн мэдүүлсэн.

Шүүхийн тухай хуулийг 1992 оны шинэ Үндсэн хуульд нийцүүлээд 1993 оны зуравдугаар сарын 14-ний өдөр шүүх байгуулагдах тухай хууль батлагдан гарсан түүхэн тэмдэглэлт өдөр билээ.

Анх удаагаа хараат бус бие даасан шүүхийн тогтолцоо бий болсон өдөр нь зургаадугаар сарын 14-ний өдөр учраас энэ өдрийг шүүхийн өдөр болгон тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дэмжин санаачилсан. Энэ өдөр бол бүх нийтээрээ амардаггүй тухайн байгууллагын тэмдэглэлт өдөр гэдгийг тодруулан хэлж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.