СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-12

МАН-ын удирдах ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн “Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэйгээр өнөөдөр эхэллээ. Тус зөвлөгөөнд нийт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн намын анхан шатны байгууллагаас 3200 гаруй төлөөлөгч оролцож байна. 

. Тухайлбал, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050” зэрэг хөгжлийн бодлогын хэрэгжилт зэрэг бодлого, хөтөлбөрийн талаар хэлэлцэх аж.

Тус зөвлөгөөний талаар МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар “МАН Монгол Улс төдийгүй төв Ази дахь анхны улс төрийн ууган хүчин. МАН төлөвшсөн, системчлэгдсэн, институчлагдсан улс төрийн хүчин гэдгийг дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрдөг. Энэ утгаараа МАН-аас нэр дэвшүүлж буй бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа улс орон, ард түмний өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байдаг. Өнгөрсөн хугацаанд дэвшүүлсэн хөтөлбөр, арга хэмжээгээ амжилттай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрч байгаа. Тухайлбал, 2023 онд Монгол Улсын эдийн засаг долоон хувийн өсөлттэй гарсан. Эдийн засаг ийм өсөлттэй яваа энэ цаг үед болох гэж буй УИХ-ын сонгуульд эрх барьж буй улс төрийн намууд ялангуяа улс төрийн ууган хүчин МАН хариуцлагатай оролцох ёстой. Тиймээс удирдах ажилтны зөвлөгөөнөө зохион байгуулж, санал бодлоо хуваалцаж буйгаараа онцлогтой” хэмээн ярилаа.

Мөн ээлжит сонгуульд дэвшүүлэн оролцох мөрийн хөтөлбөртөө намын анхан шатны байгууллагуудаас авсан санал, үүнд үндэслэн боловсруулсан хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгч дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтийг зөвлөгөөнд танилцуулж, анхан шатны байгууллагуудын саналыг нэгтгэнэ. 

Тодруулбал УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нийт 29 нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газраас дахин дүгнэлт гаргуулах тухай зөвлөсөн. Иймд

МАН өнгөрсөн хугацаанд “Цахим Нам 2.0” системээ гишүүддээ танилцуулж хэрэглээнд бүрэн нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, enam томоохон багц системийг хөгжүүлэн намын бүх гишүүний цахим мэдээллийг нэг санд бүртгээд байна. Энэ хүрээнд МАН-ын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөнд оролцож буй төлөөлөгчдийг цахимаар бүртгэж, энэхүү томоохон арга хэмжээ өндөр хэмжээнд эмх цэгцтэй зохион байгуулалттай болж буйгаараа онцлог юм. Улс төрийн намын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш болж буй намын томоохон үйл ажиллагаа нь энэхүү зөвлөгөөн болж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.