СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-11

Сүхбаатар аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраалаа

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдад өчигдөр /2024.04.10/ ой хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 331 га талбай өртсөн байна.

Тодруулбал, тус аймгийн Түмэнцогт  сумын Баянцагаан багийн "Холбоо" гэдэг газар 11:06 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар  Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчид ажиллаж, 12:40 цагт бүрэн унтраасан.

Мөн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн "Төмөрт" гэдэг газар 11:30 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 13:30 цагту унтраасан бол Сүхбаатар сумын Хулгар багийн “Дармийн шанд” гэдэг газар 13:06 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 14:20 цагт тус тус бүрэн унтраажээ.

Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 9 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Өнгөрсөн хоногт шар өвс шатсан хоёр дуудлагаар алба хаагчид шуурхай ажиллаж бүрэн унтраажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.