СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-11

ТҮЦ-үүдэд шалгалт хийж байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний автобусны буудалд байрлах зургаан ТҮЦ-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар зөвшөөрөлгүй цэгт хадгалалтын болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалсан, газар эзэмших болон ашиглах хууль ёсны гэрээгүй, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлүүд илэрч, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч ажиллалаа.

Мөн Баянзүрх дүүргийн дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанд дээрх ТҮЦ-ийг нүүлгэх, газар чөлөөлөх талаар албан бичиг хүргүүлэн ажилласан.

Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын 3.4.4-д зааснаар дүүргийн Засаг даргын захирамжаар баталсан байршил, тогтоосон бүсэд түргэн үйлчилгээний цэгийг байгуулан үйл ажиллагаа явуулж болох талаар зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллалаа.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.