Худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийгдэж байна

"Хүнсний аюулгүй байдал" аяны хүрээнд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаа, тээвэрлэлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар болон Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн мал эмнэлгийн газрын улсын байцаагчидтай хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

large 6614e686a53d8535c7a1ca51

Хяналт шалгалтын явцад хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээнд хоногт 25-30 тонн малын мах нийлүүлэгдэж байгаа бөгөөд мал эмнэлгийн гэрчилгээ авсан боловч гэрчилгээг улсын байцаагчаар баталгаажуулаагүй 5 зөрчил илэрснийг холбогдох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулж ажиллалаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

large 6614e690a53d8535c7a1ca56

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.