СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

П.Сайнзориг: “Тэнүүн огоо” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг 75 тэрбум төгрөгөөр үнэлж, төрд шилжүүлэхээр болж байгаа

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
4 долоо хоногийн өмнө

“Ногоон автобус”-ны хэргийн хохиролд “Тэнүүн огоо” ХХК-ийн хөрөнгийг нийслэлд шилжүүлж буй асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоос тодрууллаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг:

-“Тэнүүн огоо” ХХК нь Нийслэлийн худалдан авах газартай том болон дунд оврын автобус худалдан авах гэрээ хийсэн. Энэ гэрээний хэрэгжилттэй холбоотой тодорхой асуудлаар гарч ирээд зарим гэрээг цуцалсан. Тус гэрээний дагуу дунд оврын болон цахилгаан автобуснууд нийлүүлэгдсэн. Энэ автобуснууд нь түрүүлээд үйлчилгээнд гарсан байсан. Дунд оврын автобустай холбоотой гарсан зөрчлийг автобус нийлүүлсэн компани болон хууль хяналтын байгууллагад асуудлыг өгсөн.

Харин дизель автобустай холбоотой асуудлыг бүрэн цуцалсан. Энэ автобуснууд нь угсарсан автобуснууд байж болзошгүй байсан учраас гэрээг цуцалсан. Аливаа этгээд хуулийн байгууллагад шалгагдаж байх явцдаа хохирлыг барагдуулах боломжтой.

“Тэнүүн огоо” компанийн үл хөдлөх хөрөнгийг АТГ-аас томилсон, Сангийн яамнаас эрх авсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний компаниар нэг бүрчлэн үнэлүүлсэн. “Зарим хөрөнгө үнэлэгдээгүй байна” гэдэг гомдлыг “Тэнүүн огоо” компанийн захирал Ганхуяг тавьсан. Гомдлыг хүлээж аваад, магадалж шалгаад эдгээр хөрөнгүүдийг 75 тэрбум орчим төгрөгөөр үнэлж байгаагаа хөрөнгийн үнэлгээний компани гаргаж ирсэн. Ийм байдлаар нийслэлийг хохиролгүй болгох ажлыг зохион байгуулж байна.

Тус компанийн үл хөдлөх хөрөнгүүд нь автобус баазууд, засвар үйлчилгээний төвүүд бий. Энэ хөрөнгүүд нь эргээд нийтийн тээврийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад чухал байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 долоо хоногийн өмнө
122.201.31.238

Энэ компанийн ажилчдын эрх ашиг хохиролгүй шийдэгдэж бга юу?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.