УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тойргийн сонгогчдодоо ажлаа тайлагнав

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр сар гаруйгийн хугацаа үлдээд байна. Иймд УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо очиж, ажлаа тайлагнаж буй юм.

Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнгөрсөн өдрүүдэд тойрогтоо ажиллаж, Ховд аймгийн Ховд, Зэрэг, Буянт, Эрдэнэбүрэн, Дарви сумдын иргэдтэй уулзаж, УИХ-аас баталсан хууль, тогтоомжийн талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсож харилцан ярилцжээ.

Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Монгол Улсын гавьяат эдийн засагч УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Батсайхан, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнхцэцэг, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Түвшин нар иргэд, сонгогчидтой хийх уулзалтад оролцсон байна.

Мөн иргэд малын түүхий эд үнэгүй байгаа нь төрийн бодлоготой холбон тайлбарласан байна. Малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай байгааг онцолжээ. 

435261628 944992330341629 4027823339667617322 n

435106378 945870396920489 7790061380501686844 n

434990769 944990503675145 7718897488732490438 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.