СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-08

🔴LIVE: С.Одонтуяа: Гишүүд ямар ч ажилтай байсан парламентын үйл ажиллагааг тасалдуулж болохгүй

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүд хөдөө орон нутгаар явж, байнгын хороо, түр хорооны ирц хүрэхгүй хуралдаж чадахгүй байна гэж УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хэллээ. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: 

-Олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар МАН-ын олон гишүүд хөдөө ажиллаж байгаа учраас МАН-ын бүлэг хуралдах боломжгүй гэдгээ өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн.

 Гишүүд хөдөө орон нутагт ямар нэг ажлаар явах тохиолдол байх ч УИХ-ын тасралтгүй үйл ажиллагаа явагдаж л байх ёстой. Одоо яаралтай хэлэлцэх батлах хууль олон байна. Хуулийн хэрэгжилт, төсвийн зарцуулалтад хяналт тавих гээд хийх ажил их байна.

УИХ ын Хяналт шалгалтын тухай хуулийн төслийн талаар өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд хийсэн сонсголууд дээр зарим гэрч дуудаад ирэхгүй тохиолдол байсан. УИХ-ын сонсголыг үл хүндэтгэн ирэхгүй тохиолдолд арга хэмжээ авах асуудал олон улсад байдаг талаар гишүүд хэлж байсан. Түүнчлэн нээлттэй сонсгол зохион байгуулаад үр дүнгүй байна гэдэг асуудал байдаг. Эргээд хариуцлага тооцох асуудал байхгүй байна гэдэг шүүмжлэл байдаг. УИХ дээр энэ хууль дээр олон өөрчлөлт орно. Хэлэлцээд явах байх гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.