СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-07

Баянзүрх дүүрэгт хаврын их цэвэрлэгээ үргэлжилж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

Хаврын их цэвэрлэгээ “Хотоо угаая-Хэвшил болгоё” уриатайгаар өнөөдрөөс эхэлсэн. Энэ өвөл хур тунадас их орсонтой холбоотой тоосжилт ихтэй байгаа тул хогоо цэвэрлээд, тоос шороогоо угааж хөөстэй цэвэрлэгээ хийж байгаагаараа онцлогтой.

Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ амралтын өдрүүдэд эрчимтэй үргэлжилж байна. БЗД-ийн хэмжээнд одоогийн байдлаар 43 хороо, 350 СӨХ, 3,210 ААНБ, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний гурван байгууллага, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээний зургаан байгууллага, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан найман байгууллага, сайн дурын байгууллага, клубийн нийт 21,263 хүн цэвэрлэгээнд оролцож нийтийн эзэмшлийн зам талбай, автобусны буудал, хаяг хаягийн байгууламж, шилэн фасад, хайс хашлага, хогийн сав, сандал, замын тэмдэг, тэмдэглэгээ, хөшөө дурсгал угаах, хог хаягдал цэвэрлэх ажил хийгдэж байна.

Мөн гэрэлтүүлгийн засвар, арчлалт хариуцсан 4 байгууллага нийтийн эзэмшил, гэр хороолол, орон сууцны гэрэлтүүлгийн засвар арчлалт, орчны аюулгүй байдлыг сайжруулахаар 8 техник хэрэгсэлтэй, 17 ажилтан Энхтайваны өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Намянжугийн гудамж 13, 25 хороо, 12 хороо Жанжин клубийн зам дагуух цэвэрлэгээг гүйцэтгэж байна. Гэрэлтүүлгийн самбар 5 ш, гэрэлтүүлгийн шонгийн 23 ш, шонгийн тагжуулалт 21 ш, гэрэлтүүлгийн шон цацруулагч болон наалт хуулах цэвэрлэгээ 81 ш, кабелийн утас 462 м утас тус тус засварлан ажиллаж байна.

Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 3 байгууллага 38 техник хэрэгсэлтэйгээр 221 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж хариуцсан зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хийж байна. Нийт 48 км авто замд тоосжилт, бохирдол бууруулах усалгаа хийж, хайс хашлага, замын тэмдэг тэмдэглэгээ, тусгаарлах зурваст ногоон байгууламж зүлэгт талбайн самналт цэвэрлэгээ, ахуйн хог хаягдал цэвэрлэгээ, хамгаалалтын ногоон шон, тросс угаалга, бортоготой модны цэвэрлэгээ, нуух цэвэрлэгээг хийн ажиллажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 сарын өмнө
122.201.31.164

Овоодоо ингээд байвал болж л бна ш дээ гэхдээ энэ цэвэрлээд байгаа усаа саарал усаар угаавал зүгээр шүү ус бол чандмань эрдэнэ шүү дээ эх дэлхийгээ хайралцгааяаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.