Ц.Төрхүү: Бямба гараг бүр бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмолжуулна

Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй. Уг ажил энэ амралтын өдрүүдэд илүү эрчимжин, УБЗАА, дүүрэг, хороодын аж ахуйн нэгж байгууллагууд, СӨХ, их дээд сургуулийн оюутан залуусыг хамран, өргөн хүрээнд үргэлжилж байна.

66110eb080ae7649f2a467ef

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ амралтын өдрүүдэд эрчимтэй үргэлжилж байна. Цаашлаад хагас сайн өдөр бүр бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмолжуулна. Өнөөдрийн байдлаар УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9000 ам метр талбайн цэвэрлэгээг хийлээ. Үүнээс гадна дүүргүүд өөрсдийн хариуцсан нийтийн эзэмшлийн зам талбай, хөшөө дурсгал, автобусны буудлын фасад, сандал, хогийн сав зэргийг цэвэрлэж байгаа. Өмнө нь тоос шороо босгон шүүрдэж цэвэрлэдэг байсан бол энэ жил тусгай зориулалтын багаж, бодис ашиглан чийгтэй цэвэрлэгээ хийж байгаа. Ингэснээр дөрвөн хүний ажлыг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэн, бүтээмж нэмэгдэж байна. Айл өрх, албан байгууллага бүр орчны 50 м талбайгаа цэвэрлэн, СӨХ-дыг хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

66110ec980ae7649f2a467f0

Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг уг арга хэмжээ нь мэргэжлийн байгууллагуудын ажлыг эрчимжүүлэхээс гадна Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтран СӨХ-дыг үүрэгжүүлж, иргэдийн идэвх оролцоог ханган, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийн, цаашид хэвшил болгон зохион байгуулж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зорилготой.

661110e880ae7649f2a467f5

Тухайлбал, Баянгол дүүргийн 34 хороо, 303 СӨХ, 2560 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээ, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээ, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан байгууллагууд, ногоон байгууламж, зам талбайн үйлчлэгч нар, 18 их, дээд сургуулийн 850 оюутан залуус энэ удаагийн их цэвэрлэгээнд оролцож буй. Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх 55 км нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, 46 автобусны буудал, хаяг, хаягийн байгууламж, шилэн фасад, 997 метр хайс хашлага, 150 хогийн сав, сандал, замын тэмдэг, тэмдэглэгээ, зургаан хөшөө дурсгалт талбай угааж, цэвэрлэгээний үед гарсан 178 тонн хог хаягдлыг тээвэрлэсэн байна. Мөн 51 км авто замд тоосжилт, бохирдол бууруулах усалгаа хийж, зүлэгт талбайн самналт цэвэрлэгээг хийлээ.

66110f1480ae7649f2a467f2

Харин Баянзүрх дүүргийн 43 хороо, 350 СӨХ, 3210 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээ, хог хаягдал тээвэрлэлт, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан байгууллагууд, сайн дурын байгууллага, клубийн нийт 21,263 хүн “Хаврын их цэвэрлэгээ”-нд нэгдээд буй. Ийнхүү дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай, автобусны буудал, хаяг, хаягийн байгууламж, шилэн фасад, хайс хашлага, хогийн сав, сандал, замын тэмдэг, тэмдэглэгээ, хөшөө дурсгал угаан, хог хаягдал цэвэрлэж байна. Түүнчлэн гэрэлтүүлгийн самбар, таг нь эвдэрсэн гэрэлтүүлгийн шонг шинэчлэн, 462 м кабелийн утас засварлажээ.  Мөн 48 км авто замд тоосжилт, бохирдол бууруулах усалгаа хийлээ.

66110f2880ae7649f2a467f3

Энэ мэтчилэн дүүрэг бүр өөрсдийн эзэмшлийн хог тээвэр болон зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, сууц өмчлөгчдийн холбоо болон иргэд нийтийн эзэмшлийн гудамж зам, орчны 50 метр хүртэлх талбайг цэвэрлэн, барилгын хана, фасадыг угааж буй юм.

66110f6780ae7649f2a467f4

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.