СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-04-06

Сагсан бөмбөгийн тэмцээнд ОБЕГ-ын баг тамирчид тэргүүлжээ

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 долоо хоногийн өмнө

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид хос алтан медаль хүртлээ.

Тодруулбал, тус тэмцээний эрэгтэй төрөлд Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид тэргүүлж, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын баг тамирчид удаалсан юм.

Мөн эмэгтэй төрөлд Онцгой байдлын ерөнхий газрын баг нэгдүгээр байрт шалгарсан бол Хил хамгаалах ерөнхий газрын баг хоёрдугаар байрыг, Зэвсэгт хүчний жанжин штабын баг гутгаар байрыг тус тус эзэллээ.

Хил хамгаалах ерөнхий газраас зохион байгуулсан тус тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 200 гаруй ахлагч оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчнаар Онцгой байдлын ерөнхий газрын багийн довтлогч, Сагсан бөмбөгийн спортын мастер, ахлах ахлагч Б.Гаравсүрэн, Сагсан бөмбөгийн спортын мастер, дэд ахлагч Б.Мөнхзаяа нар шалгарав.

Мөн үеэр зохион байгуулсан Алсын зайн шидэлтийн тэмцээний эрэгтэй ангиллын нэгдүгээр байрт Онцгой байдлын ерөнхий газрын багийн довтлогч, Сагсан бөмбөгийн спортын мастер, ахлах ахлагч Б.Гаравсүрэн, эмэгтэй ангилалд Цагдаагийн ерөнхий газрын тамирчин, дэд ахлагч О.Сарантуяа шалгарлаа.

Хил хамгаалах ерөнхий газраас тэмцээнд идэвх зүтгэл гарган оролцсон төрийн цэргийн болон хууль сахиулах бүх байгууллагад дурсамж хадгалуулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.