СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-05

🔴LIVE: Ц.Туваан: Малчдыг малаа өсгөхөөс аргагүй байдалд төр өөрөө оруулсан

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 долоо хоногийн өмнө

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Туваанаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

-Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль гээд маш чухал хууль. Энэ хуулийг хэлэлцэхдээ малчидтайгаа энэ асуудлыг ярилцах ёстой байсан. Гэтэл тэгсэнгүй. Агаарын юм яриад байх юм. Тус хуулийг дагалдаад олон хуулийг өөрчилж оруулж ирсэн байна.

. Махыг нөөцийн мах гэдэг нэрээр үнэгүйдүүлж байна. Арьс шир нь боодол бохины үнэд хүрэхгүй байна. Малчид 500 малтай амьдрах боломжгүйд хүрэхээрээ 1000 малтай болж байна.

Хоёрдугаарт, энэ хуульд мал бүхий иргэдийн асуудлыг оруулж өгөөгүй байна. Хөдөө суманд амьдарч байгаа төрийн захиргааны, төрийн үйлчилгээний, тэтгэврийн хүмүүс бүгд ах дүү хамаатан садандаа хэд гурван мал тавьдаг. Тэгээд өвөл идэш, борц болгодог тулдаа амьдрал болж байгаа. Тэрнээс цалин тэтгэврийг дусаах төдий нэмэгдүүлж байгаа.

. Бэлчээр, газрын асуудлыг судалгаагүй оруулж ирсэнд шүүмжлэлтэй хандаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.