Ховд-Улиастайг холбох замын ажил эхэллээ

Ховд-Улиастайг холбох хатуу хучилттай замын нэг хэсэг болох Дөргөн сумыг холбох 41 км автозамын барилгын ажил эхэлжээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050 зорилтод Нутгийн зам хөтөлбөрийг тусгасан. Зам, тээврийн хөгжлийн яам нь 2024 онд авто замын салбар нийт 5045 км авто зам, 3056 урт метр гүүрийг барьж, долоон аймаг, 40 сум, хоёр хилийн боомтын хатуу хучилттай авто замаар холбох ажлыг үргэлжлүүлэн болон шинээр эхлүүлэхээр ажиллаж байна.

433452520 769220695304880 2550986353494956956 n

Ховд-Улиастайг холбох хатуу хучилттай замын нэг хэсэг болох Дөргөн сумыг холбох 41 км автозамын барилгын ажил эхэллээ. Ингэснээр Ховд аймгийн Дөргөн сумаас Завханы Улиастай чиглэлд Мянганы зам анх төлөвлөсөн ёсоор хэрэгжих боломж бүрдэж байна.
”Нутгийн зам" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр иргэд, малчид аюулгүй, стандартад нийцсэн замаар ая тухтай, саадгүй зорчих боломжтой болно.
Эргэн сануулбал, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023.11.20-нд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтэй уулзаж, Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замыг 2024 онд хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцсны үр дүн ийнхүү ажил хэрэг болж байна.

423715904 769220511971565 5810962953989542215 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.