Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэг олон телевизээр зэрэг цацагдсан билээ.
Гэтэл уг нэвтрүүлэг оюуны өмчийн зөрчилтэй бүтээл байсан гэж сэтгүүлч Б.Ганчимэгийн найз иргэн Д.Туяа мэдээлэв. Тэрбээр, Найруулагч "Hero"-ийн Б.Баатар “Interview” сэтгүүлийн эрхлэгч Б.Ганчимэгийн ярилцлагын зочинтойгоо хөөрөлдсөн яриаг нэвтрүүлгийн эвлүүлэгтээ дур мэдэн ашиглаж, зөвшөөрөлгүйгээр бичлэгийг нь гуравдугаар сарын 28-31-нд хэвлэл мэдээллээр цацсан. Энэ үйлдлээрээ сэтгүүлчийг ажлын нэр төр, сэтгэл санаагаар хохироосон тул Иргэний хэргийн Шүүхэд хандаж байна гэлээ.
Мөн уг ярилцлагыг сэтгүүлч Б.Ганчимэг өөрийнхөө сэтгүүлд зориулж авсан бөгөөд бичлэг гарна гэж тооцоогүй учраас хувцас хунар, үс зүсээ янзлалгүй очсон аж. Гэтэл бичлэг хийгээд тэрийг нь орон даяар олон давтамжтай цацсан нь сэтгүүлчийн нэр төр, сэтгэл санаанд гүн хохирол учруулсан гэж үзэж байгаа юм байна.
Энэхүү мэдээллийн араас сэтгүүлч Б.Ганчимэг өөрийн цахим хуудаст дараах тайлбарыг хийж, дээрх мэдээллийг үгүйсгэлээ.
Тэрбээр, "Сая миний багын найз хэвлэлийн хурал хийжээ. Би Херо Баатартай хамтарч улс төрийн намын дарга нарыг оролцуулсан “Улаанбаатараас ярьж байна”цуврал контентоо хийхээр бэлтгэл ажил явж байгаа. Дараагийн зочин АН-ын дарга Лу.Гантөмөр байгаа.
Б.Баатар бид хоёрын харилцаанд бүлэглэл битгий санаа зов" хэмээн бичжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.