СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-04

🔴ЧУУЛГАН: С.Наранцогт: Стратегийн орд болох боломжтой 39 орд байгаа

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Ерөнхий сайдын өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:  

-УИХ, Засгийн газар ажлаа хийгээд байгаа ч хариуцлага тооцох чадамжгүй байна. Оюутолгойн түр хороонд орж ажилласан, Монголын баялгийг хэрхэн яаж гадныханд өгсөн бэ гэдэг мэдээллийг авсан. Энэ асуудлыг хуулийнханд өгсөн ч хариуцлага тооцсон зүйл байна уу.

Газрын доорх баялгаа судалсан судалгаа хэр бодитой байдаг вэ. “Эрдэнэт” үйлдвэрийн  нөөц нь дууссан гэж ярьдаг байсан, бодит судалгаа хийж чадсан байдаг уу. Олгогдсон энэ олон лицензүүдийн хэдэн хувь нь хугацаагүй олгогдчихоод байна вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-И Монгол, Шилэн ажиллагааны хүрээнд мэдээллийг ил тод болгох нь Засгийн газрын үндсэн үүрэг. Гэм бурууг эцэслэж тогтоох нь шүүхийн асуудал. Шүүхийн асуудалд Ерөнхий сайд оролцох нь хуулиараа хориотой.

. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал яагаад долоон жил гацав. Яагаад бусад асуудал долоон сарын дотор шийдэгдэж болдог юм. Тийм учраас авлигатай холбоотой асуудал парламентаа зөндөө бужигнуулсан. Ялангуяа энэ ордын ард шүүгчид, нийслэлийн газрын ард шүүгчид бий. Өөртөө давуу байдал бий боолгох замаар шийдсэн зүйлүүд бий. Засгийн газар үе шаттай оруулж ирнэ.

Эрхэм шүүгч авлига авсан бол хуулийн өмнө хариуцлага хүлээх учиртай.

“Эрдэнэс Монгол”-ын захирал С.Наранцогт:

-Нөөц, лицензтэй холбоотой асуудалд нэгдлийн хүрээнд байгаа мэдээллийг хуваалцъя.

Энэний долоон лиценз  нь “Эрдэнэс Монгол” дээр,  бусад нь хувийн хэвшилд байна. Хувийн хэвшил өөрөө нөөцөө тодорхойлсон бол 34 хувийг, төсвийн хөрөнгөөр нөөц тогтоосон бол 51 хувийг авах хуулийн хэрэгжилт бусад лиценз дээр хийгдээгүй.

Энэ ордоос хоёрыг нь “Эрдэнэс Монгол” нэгдэл эзэмшиж байгаа. Бусад орд хувийн хэвшил дээр төрийн эзэмшил тогтоогдоогүй явж байна. Гурван ордын хувьд эзэмшилгүй байгаа. УИХ, Засгийн газар дээр асуудал яригдах боломжтой.

Манай нэгдлийн хувьд хоёр бизнесийн чиглэлээр ажиллаж байгаа. Нүүрс, зэс. Нүүрсний тогтоогдсон нөөцөөс 16 хувийг манай нэгдлийн компани эзэмшиж байгаа. Гэхдээ нүүрсний бизнесээс улсын төсөвт төвлөрүүлж байгаа орлогын 73 хувийг бүрдүүлдэг гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
172.59.184.2

Ot 51 %mongol ulsiin irgediin umch hubitsaa bolgo

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.