УОК-оос Дүнжингаравын уулзварт болсон осолтой холбогдуулан хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.
Уг хэрэгт Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Дэлбэрэлтэд өртсөн дөрвөн барилгын төлөв байдал дээр дүгнэлт хийжээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Уул уурхайн яамны хамтарсан ажлын хэсэг "Дашваанжил" ХХК-ийн газ тээвэрлэж байгаа үйл ажиллагаа, тухайн компанитай холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал дээр хяналт шалгалт хийсэн байна.
ХНХЯ-ны салбар хяналтын газрын дарга Б.Нарангарав:
-БЗД-ийн 26-р хороонд гарсан осолтой холбогдуулан "Дашваанжил" ХХК-д хяналт шалгалт хийсэн. Шалгалтын үеэр тухайн компани сүүлийн таван жилийн хугацаанд хөдөлмөр нийгэм хамгааллын чиглэлээр ямар нэгэн хяналт шалгалтад ороогүй байна. "Дашваанжил" ХХК нь нийт 518 ажилтантай, 63 салбар нэгжтэй, нийслэл болон 21 аймаг 30 суманд үйл ажиллагаагаа явуулдаг. Шингэрүүлсэн хийн түлшийг ОХУ-аас импортлон хэрэглэгчдэд хүргэдэг байгууллага юм.
Шалгалтын үеэр хөдөлмөрийн харилцааны чиглэлээр дараах зөрчлүүд илэрсэн.
Тухайлбал,
Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуулиар эрсдэлтэй нөхцөлд ажилладаг ажилтны амь нас эрүүл мэндийг 36 болон түүнээс дээш сарын тал цалинтай тэнцэх мөнгөн дүнгээр даатгах ёстой байдаг. Гэвч тус байгууллага нь ажилтныхаа эрүүл мэнд аюулгүй байдалд нь даатгал хийгээгүй зөрчил илэрлээ.
Хуулийн дагуу дотоод хяналт шалгалт хийдэггүй байна. Мөн ажлын байрны эрүүл ахуйтай холбоотой хэд хэдэн зөрчил илэрсэн. Ажилчдаа тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй бөгөөд эрүүл аюулгүй ажлын байрны нөхцлийн үнэлгээ хийгдээгүй байна. Тус байгууллага хяналт шалгалт хийсэн байцаагт нар тодорхой хэмжээний торгууль тавьж, ажиллаж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбар хяналтын газрын улсын ахлах байцаагч н.Бямбадорж:
-"Дашваанжил" ХХК-ийн хий хадгалах агуулахын шингэрүүлсэн шатдаг хий хадгалах зориулалтын 19 даралтат савны аюулгүй байдалд хяналт шалгалт хийлээ. Тус компаний хий цэнэглэх станцад ашиглаж байгаа даралтат савнууд нь улсын бүртгэлд хамрагдсан. УУХҮЯ-ны салбар хяналтын газрын улсын байцаагчийн хяналтад хамрагдаж ашиглах зөвшөөрөл авсан байна. Гэвч дотоодын хяналт хангалтгүй, өдөр тутмын хяналт муу гэх мэт зөрчлүүд илэрсэн.
Хий хадгалах савны өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхдээ зөвшөөрөл аваагүй байсан. Ачааны дагалдах бичиг баримтыг хэрэглэдэггүй. Мөн баллон тээвэрлэдэг бага оврын машинууд нь бусад машины ачааны ирмэгтэй шүргэлцэж зурагдсан зөрчил илэрсэн. Энэ нь стандартын бус гэсэн үг.
Аюултай ачааны тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэг дохио нь бүрэн ажилладаггүй хоёр тээврийн хэрэгсэл бий. Үүнийг газар дээр нь арилгуулсан.
Зам тээврийн хөгжлийн яамны салбар хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч н.Батболд:
-"Дашваанжил" ХХК-ийн техникийн үйлчилгээ засварын байр нь галын аюулгүй байдал, сэлбэг хэрэгслээр бүрэн хангагдаагүй байсан. Галын хорны хугацаа нь дууссан байсан. Мөн тээвэрлэлтийн талаарх мэдээллээ тухайн орон нутгийн авто тээврийн байгууллагад сар бүр үнэн, зөв гаргаж өгдөггүй. Засвар үйлчилгээний барилга байгууламж нь бохир усны систем нь эвдэрсэн. Мөн аюултай шингэн, хог хаягдал, мөн тэдгээрийн сав баглаа боодол, бусад аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах зөвшөөрөл бүхий газартай гэрээ байгуулж хүлээлгэн өгдөггүй. Өндөр даралтад ажиллах тоног төхөөрөмж нь баталгаажуулагдаагүй. Техникийн комиссын ажлах журмыг батлуулаагүй.
Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргал:
-БХБ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж, тус яамны харьяа байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулан ажилласан. Хий дэлбэрсэн осолд өртсөн дөрвөн барилгад хяналт шалгалт хийсэн.
207-р байрны 63 айл галд өртсөн. Барилгын дам нуруу, багана, хэвээс дээж авчээ. Шинжилгээний дүн гарсан байна.
204-р байрны гадна хана, оролт гаралтын кабелийн сүлжээг мөн шалгаж, хагаралтын төлөвийг судалжээ. Газар хөдлөлт, бат бэх, найдваржилтын түвшинг хангахгүй байна.
Барилгын баруун талын баганын оройд шилжилт үүсэж, ан цав гарсан. Норм дүрмийн шаардлагыг хангахгүй. Нүүрсхүчлийн хийн нэвчилтийг хэмжихэд заагдсан утгаас хэтэрсэн, чийгшлийн хэмжээ алдагдсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ бол гарцаагүй үнэн дээ! Хүмүүсийн амь нас аюулгүй байдал эрүүл мэндийг огт тоогоогүй зөвхөн мөнгө л нүдэнд нь харагддаг!!