Дуучин Б.Дуулим: "Сити" дээд сургуульд сурч байхад гэр бүл удмаар минь доромжилдог байлаа

Урлагийн сургуулийн оюутнууд, тэр дундаа СУИС, КУДС-ийн оюутнууд доод курсийнхнийгээ дээрэлхэж, зодож, доромжилдог байсан гэх асуудал ихээхэн сөхөгдөж эхэлсэн. Дуучин В.Баттулгын охин Б.Дуулим "Сити сургуульд сурч байхдаа мөн дээрэлхүүлж байсан талаараа өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Тэрээр "СУИС ч гэлтгүй урлагийн сургуулиуд тийм. Намайг үнэхээр болох болохгүй үгээр, өмссөн зүүсэн, нэр алдар, гэр бүл удмаар минь доромжилж байлаа… Өөдөөс нь ч эгцэлж харж болохгүй ээ, бурхан минь"гэж бичжээ.

Дуучин Б.Дуулим:

-"Сити"-д сурдаг байхад 1-р курстээ ч яах вэ тэгээд гайгүй төгсөж байсан. Манай 4-ийнхэн ч гайгүй гоё ах эгч нар байлаа. 2-р курст ороод 4-ийнхэн төгсөөд, дараагийн 4-р курсийн ах эгч нартаа ".луулдаг" байсаан үнэндээ. Ялангуяа эгч нар бол камергүй өрөөнд дуудаж байгаад … Өөдөөс нь ч эгцэлж харж болохгүй ээ, бурхан минь… Ямар сайндаа л аав ээжээсээ хүртэл нууж, дуудсан цаг болгонд нь сургуульд очиж доромжлуулдаг байсан… Тэвчихийн аргагүй их хэлүүлсэн дээ.

Би ч бас ийм үеийг дайраад гарсан…Одоо бол гэмгүй сайхан царайнууд ш дээ яривал яримаар л байна. 10 жилдээ бол хүүхэд болгон л зодолдоод хэрэлдээд явдаг би ч бас тэгж л байсан гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.