Л.Оюун-Эрдэнэ:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд ам нээлгүй удаан хугацаанд хүлээлгэсний эцэст өчигдөр орой "Улаанбаатарын цаг" хэмээх ярилцлагын нэвтрүүлгээ хоёр ч телевизээр цацав. Тус ярилцлагын гол агуулгыг товчлон хүргэж байна. 

-Амаргүй цаг хугацаанд Ерөнхий сайд болсон. Ковид гарангуут та юу хийе гэж бодсон бэ?

-Вакцинаас ажлаа эхэлсэн гэж хэлж болно. Яаж хурдан вакцин оруулж ирэх вэ, эдийн засгаа хэрхэн унагалгүй барих вэ гэх хоёр асуудлыг голчлон анхаарч ажилласан. Энэ дунд зохион байгуулалтын олон ажил өрнөсөн л дөө.

Эдийн засаг -4,7 хувьд хүрсэн. 1990 оны үед л тохиосон эдийн засгийн огцом уналт л даа. Уул уурхайн экспорт дээр тогтдог. Гэтэл хятад хатуу хөл хорионд шилжсэн байсан. Вакцин маш чухал байсан. Нэгдүгээрт, эрүүл мэндээ хамгаалах, хоёрдугаарт, хатуу хөл хориог нээх зорилго агуулагдсан. Энэ үеэр гадаад өрийн бондуудын төлөх хугацаа тулчихсан байсан.

Хамгийн сайн вакциныг хамгийн хурдан оруулж ирсэн улс нь эдийн засгаа хамгийн сайн хамгаалсан л гэсэн үг. Дэлхий нийтээрээ шоконд байсан. Нийт хүн амын 60 хувь вакцинжуулалтад хамрагдвал сүргийн дархлаа тогтоно гэдэг. Том ажил болсон л доо. Дөрвөн төрлийн вакцин оруулж ирсэн. Цаг хугацааны хувьд Ази тивийн бусад улсуудаас түрүүлсэн гэсэн үг. "Хурдацтай мэдрэмжтэй ажилласан" гэж гадны байгууллагууд дүгнэсэн. Хүн амаа 60-аас дээш хувиар богино хугацаанд вакцинжуулсан дэлхийн 5-хан улсын нэг хэмээн зарлагдсан. 38 000 иргэнээ гаднаас эх орондоо татан авч, цар тахлын эрсдлээс хамгаалсан. Хүмүүнлэг энэрэнгүй тогтолцоотой улс юм гэдгээ дэлхийн улс орнуудад харуулсан гэж боддог. 

Вакцинжуулалт 60-аас дээш хувьд хүрсэн тул хөл хориогоо тавьж, хил гаалиа нээсэн. Монгол улс хохирлыг тав дахин бага хувьтайгаар даван туулсан. Дэлхий дахины нас баралтаас 3-4 дахин бага байсан зэргээс харвал Монгол улс цар тахлыг богино хугацаанд эерэг байдлаар даван туулж чадсан гэж дүгнэх байна. 

-Цар тахлын тэмцлийн араас авлигын эсрэг тэмцлийг эхлүүлсэн?

-Өнгөрсөн хугацааны боломж бүрийн ард авлига байсан юм биш биз дээ гэж та бодож үзсэн үү. Шинэ сэргэлтийн бодлогыг манай засгийн газар дэвшүүлэн тавьж, хэрэгжүүлж эхэлсэн. Хоёр том үр дүн гарсан. Далд эдийн засаг ил болсон, бүртгэлгүй мөнгө ил болсон. Анх удаа нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.доллар давсан. 

Авлига "НУРАХ ТАЛ РУУГАА ОРСОН" гэж хэлье. газар өмчлөх нь зөв. Гэвч хэтэрхий тэгш бус

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.