СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-03-29

🔴С.Чинзориг: Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь Нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх бодлого байх болно

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 долоо хоногийн өмнө

“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болж байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга П.Гэрэлсүрэн, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга Г.Дашжанцан, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дарга Т.Пүрэвдорж нартай ярилцлаа

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Иргэний эрүүл мэндийг хамгаалах нь хоёр талтай асуудал. Үндсэндээ Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж байгаа. Сүүлийн жилүүдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орхигдуулж, өвчилсөн хойно нь эмнэлгийн тусламж үзүүлэх болсон.
Өнгөрсөн намрын УИХ-ын чуулганаар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хуулийг батлуулсан. Ингэснээр эрүүл мэндийн салбар бодлогын хоёр тулгууртай болсон. НЭМТҮ нь улсын төсвөөс санхүүжилт авдаг байх, эмнэлгийн тусламж үйлчилгээ нь даатгалын сангаасаа гүйцэтгэлээрээ санхүүжилт авдаг байх тогтолцоотой болсон.

. Тиймээс эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг хийж байна. Зөвлөгөөнөөр 2024 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.