СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-26

Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг дээшлүүлэх чиглэлээр гурван талт уулзалтыг хийлээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

ОБЕГ, Швейцарын холбооны улсын Хөгжлийн агентлаг болон БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай хамтран Монгол Улсын хот дах эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг дээшлүүлэх төслийг 2017 оноос хойш хэрэгжүүлж байна.

Төслийн явцыг хэлэлцэх, цаашдын үйл ажиллагааг тодорхойлох, Монгол, Хятад хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох зорилгоор ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын холбооны улсын шинжээчдийн хамт БНХАУ-ын Бээжин хотод ажиллалаа.

Энэ үеэр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамны Гадаад харилцаа, аврах ажиллагааны газар, Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний алба, Гал, аврах ажиллагааны үндэсний албаны төлөөлөлтэй гурван талт уулзалтыг хийж,  Монгол Улсын хот дах эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг дээшлүүлэх чиглэлээр урт хугацаанд үргэлжүүлэн хамтран ажиллахаар боллоо.

Төслийн хүрээнд Онцгой байдлын албаны аврагч нарыг бэлтгэх модуль сургалтын байгууламжийг байгуулах юм. Ингэснээр сургагч багш нарыг олон улсын стандартын дагуу сургаж бэлтгэх боломжтой болно. Мөн Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн гарын авлагыг нутагшуулах ажлыг хийж байна.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт гамшиг, осол тэр дундаа ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах чиглэлээрх хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Үүний зэрэгцээ Бүс ба зам санаачлагын хүрээнд гамшгаас хамгаалах чадавхыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой хүрээнд хамтран ажиллахаар санал солилцсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.