СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-26

Улсын хэмжээнд 5.2 сая толгой мал хорогджээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас 21 аймгийн Онцгой комисстой цахим хурал хийж, мал амьтны сэг зэм устгах ажиллагааны нэгдсэн төлөвлөлтийг танилцуулж, Мал эмнэлгийн ерөнхий газар,  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам зэрэг байгууллагын төлөөлөл сэг зэм устгахтай холбоотой халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажиллах талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга,  бригадын генерал Б.Ууганбаяр, Шуурхай штабаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан юм. Тэрбээр 2000-2002, 2009-2010 оны зудын нөхцөл байдалтай харьцуулахад энэ өвлийн хувьд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний эхний үе шат үр дүнтэй байсныг онцолж, дараагийн шатны тактик ажиллагаа буюу зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан орон нутгийн түвшинд гарч байгаа зөрчил дутагдал, тулгамдаж байгаа асуудлаар холбогдох чиглэлийг өгсөн юм. 

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 25-ны байдлаар 5.2 сая толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар аймаг 1.4 сая, Хэнтий 720 мянга, Дорноговь, Архангай, Төв, Дундговь аймаг малын хорогдол хамгийн өндөр байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.