Эрдэнэс Тавантолгойн 2023 оны НОГДОЛ АШГИЙГ олгож эхлээгүй байна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ оны хоёрдугаар сарын 16-нд хуралдаж, 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар аудитын хяналт хийж байгаа билээ. Зарим хэвлэл мэдээллийн байгууллага, цахим орчинд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны ногдол ашгийг тарааж эхэлсэн гэх мэдээлэл цацагдсан юм.

Иймд энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Х.Болортуяагаас тодруулахад “Манай компанийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар аудитын хяналт хийж байна. гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.