СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-24

“Үндэсний Эвсэл” нь “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

“Үндэсний Эвсэл” нь 2024 оны УИХ-ийн ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө өчигдөр Үндэсний Аудитын газарт хүлээлгэн өгчээ. Тус эвсэл нь “Иргэн баян бол улс баян” хэмээх үндэсний ардчилсан үзэл санааг суурь зарчим болгон “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, Үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөрийг боловсруулсан байна. 

Энэ үеэр “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр “Манай эвсэл үндэсний ардчилсан үзлийг үзэл баримтлалаа болгон өлгийдөн авч, үүндээ суурилсан мөрийн хөтөлбөрийг боловсрууллаа. Мөн эдийн засаг, нийгмийн бодлогын уялдааг хангаснаараа онцлог буюу үндэсний үйлдвэрлэлийг дэмжих замаар Монгол эх орныхоо язгуур эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалж үндэстнээрээ амар амгалан, баян чинээлэг амьдрахыг эрхэм болгосон” гэв. “Үндэсний Эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахад салбар бүрийн мэргэжилтнүүдийн баг судалгаа, шинжилгээнд суурилан, хэрэгжих боломж, нөхцөлийг бүрэн тооцоолон ажиллажээ. Энэ нь мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг бодлого тодорхойлох үйл явцад хүргэж, шийдвэр болгоход улс төрчид үүд хаалгыг нь нээж, боломжийг нь бүрдүүлэх ёстой гэсэн “Үндэсний Эвсэл”-ийн нэг улс төрч-мянган мэргэжилтэн зарчимтай уялдаж байгаагаараа онцлог аж. 

Түүнчлэн Н.Номтойбаяр “Мөрийн хөтөлбөр боловсруулах явцад хуулийн дагуу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-тай уялдуулах ёстой байсан. Хэдийгээр улс орны алс хэтийн бодлого байх нь зөв ч уг бодлогод тодорхой алдаа дутагдал байгааг мөн олж харлаа. Иймд цаашид улс төрийн нам, мэргэжилтнүүдийн төлөөллийг хангажуг хөгжлийн бодлогод тодотгол, шинэтгэл зайлшгүй хийх шаардлагатай” гэдгийг тэмдэглэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
66.181.182.16

Номтой баяр аль намын гишүүн бэ батжаргал

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.